Saturday, June 27, 2009

dark moments

Сэрлээ...
Элсэн манхдын дунд алхаж явах юм
Гав ганцаараа
Элсэн манхдын зах хязгаар нь үгүй мэт
Хараа гүйцэж үл хүрэх ажээ
Цуцсан нүдний толионоо
Зүүд зэрэглээ тодрон ирлээ
Ажихнаа
Урьд хожид болсон гэхэд
Огтоос итгэмгүй
Өөрийн минь гансарсан дүр
Эзгүй талаар нэг тэмтчин явахыг үзлээ
Тэнд би хэн нэгнийг эрж хайх мэт...
Өөрөөс минь өөр хэн ч тэнд үгүйг харавч
Орь дуу тавин дуудсаар байх ажээ
Гэнэт тэр дуун,миний дуун
Чанх ардаас цуурайтахыг сонслоо...
Би: Аанхаа....гэсээр
Аажмаар толгойгоо дохилно
Хэрхэн яаж энэ эзгүй цөлд ирснээ
Ухаарна...
Өөрөөс минь өөр хэн ч энд үгүйг
Мэдрэнэ...
Өнөөх зэрэглээний үнэн болохыг
Анзаарна...
Эндээс гарах гарц үгүйг
Ойлгоно...
Дахиж эрж тэмтчих хэрэггүй болсонд
Тайвширна...
Тиймээ.
Цаад чанаддаа бид бүгд ганцаараа...

No comments:

Post a Comment