Saturday, June 20, 2009

one lonely journey!

хүчтэй салхи толгой түрийгүй нүүр нүдгүй исгэрч,аадар бороо аянга цахилгаантайгаа зэрэгцэн задгай талд ганцаар ил хэрэн явсан над дээр хайр найргүй бууж ирсээр. надад юу ч хэрэггүй, энэ бүхэн юу ч биш гэж бодох сэтгэлийн тэнхээ байвч,далдхандаа нөмөр газрыг бараадах мэт.Хязгааргүй их уудам тал, зах хязгаар нь үл үзэгдэх,энэ тал яг л огторгуй шиг эцэс төгсгөлгүй, тэнд би гав ганцаар алхдаг,гүйдэг,зогсдог,яасан ч ялгаагүй, тэндээс чи өөр хэн нэгнийг хэзээ ч олохгүй,тэнд би хэзээд ганцаараа л байна,энийг мэдэх болохоор хэн нэгнийг гарч ирэх байх гэсэн гэнэн итгэлээ ч би хаяна. би хэнийг ч эрж хайхгүй,хэн ч бас намайг эрж хайхгүй,хайсан ч хэзээ ч олохгүй.тэр хэн нэгэн ч бас өөрийн хязгааргүй үргэлжлэх талдаа ганцаар алхаж буй, тэд ганцаараа алхаж байгаадаа(цор ганц үнэнд)итгэдэггүй.тэд үргэлж хэн нэгнийг өөртэй нь цуг байгаагаар төсөөлдөг учраас тэд үнэнээс зугтдаг. Цаад чанаддаа бид бүгд ганцаараа. нөмөр гэдэг хэн нэгэн биш, нөмөр гэдэг өвчин намдаагч,өвдөхөд өвдөлтийг сааруулагч,эсвэл өвчнийг мартуулагч. задгай талд тааралдах агуй,хоргодох газар. яг одоо би үнэнд бууж өгч, бууж өгсөндөө өвдөж байна, надад нөмөр хэрэгтэй байна.

No comments:

Post a Comment