Tuesday, May 5, 2009

the boy in a striped pyjamas

энэ киног үзэв. дэлхийн 2дугаар дайн болоод еврей үндэстний туулсан зовлон тарчлал мөн дайны хохирогчдын талаар хийсэн миний сэтгэлд хамгийн хурцаар нөлөөлсөн кино байлаа. Өмнө нь хэд хэдэн кино үзсэн л дээ, төгөлдөр хуурч, Шиндлэрийн бүртгэл,Еврейн хороолол гэх мэт сэтгэлд хүрсэн кинонуудыг үзэж байсан гэхдээ л энэ кино хамгийн ихээр надад хүрсэн нь. Эндээс Гитлэрийг хүн биш жинхэнэ хувилсан чөтгөр гэж байдаг бол тэр нь дүрээрээ мөн байсан гэдгийг дахин дахин ойлгож авлаа. Тэр л энэ бүх самуун мунхралын үндсийг тавьж үгээр зэвсэг хийж хүн төрөлхтнөөр утсан хүүхэлдэйн жүжиг мэт л тоглосон. Би өмнө нь нэг их бурханлиг үзэлтэн болж "тэнэг л хүн гэж байхаас муу хүн байхгүй" гэж онолддог байлаа.Тийм биш бололтой. Гитлэр бол ухаантай хүн байсан,ухаантайдаа бүр гоц ухаантай байсан. Гэхдээ түүнийг сэтгэцийн гажигтай байсан гэлцдэг,магадгүй л юм. Гэхдээ л тэр хийж байгаа үйлдэл,ухуулж байгаа үзлийнхээ цаад уг уршгийг хэн хүнээс илүү мэдэж байсан,түүнд юу нөлөөлсөн бэ гэвэл мэдээж цэвэр еврей цустай хүн болгоныг үзэн ядах болоод хонзогнох сэтгэл байсан.Түүнд хүн ёсны чанар дутсан байх,энэ чанар бол мэдээжээр хайраас цогцлон бүтдэг байх гэж би боддог. Тэр хайр халамжаар дутсанаас хүнийг жинхэнээсэ хайрлах,ууч зөөлөн сэтгэл гаргах, өр зөөлөн байх зэрэг мэдрэмжийг бүрэн мэдэхгүйдээ, эсвэл мэдсэн ч өс санасан сэтгэл нь,нэгэнт гүн бат сууриа олсон үзэл бодол нь дийлж байсан байх. Гэхдээ тэр "миний тэмцэл" номыг нь нэг уншаад үзчих юмсан гэж бодогддог, тэндээс энэ хүний яагаад еврей хүнийг үзэн ядах болсоныг мэдэж авч болох юм.За даа, Гитлэрийн тухайд цааш мэдэмхийрэхээ болихуудаа хө. Кинондоо орий.Жаалхүү Бруно бол сэтгэлд нь хумсын чинээ хар толбо сүүдэрлээгүй сониуч зандаа дийлдсэн Герман жаал. Аав нь Гитлерийн удирдлаган доор алба үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваа гялалзсан СС оффицер.Хүүгийн эх нь төрөлхийн нинжин сэтгэлтэй бүсгүй,элэг бүтэн,халуун дулаан гэр бүлдээ сэтгэл хангалуун явдаг жирийн нэг эзэгтэй бас ид гялалзаж яваа оффицер нөхөртөө хайртай бас халамжтай.Бруно дээрээ өсвөр насандаа шүргэж яваа нэг эгчтэй. Бруног бодвол "хал үзсэн"(амьдралд хөл тавьсаар болно болохгүйн заагийг гадарлахчаа аяддаг,мэдээжээр тэр заагийг бол эцэг эх асран хүмүүжүүлэгч тогтоож өгнө(тэд нарын болно болохгүйн зааг мөн мэдээжээр Гитлэр гуайгаас хамаарч байсан байж таараа)тэгсээр өнөөх хүүхдийн гэнэн сониуч зан нь арилж байгаа).За тэгээд герман оффицерийн маань эцэг эх гэж нас тогтсон өөрөөр хэлбэл хуучин нийгмийн(гитлерийн өмнөх)бүтээгдэхүүн болсон хүмүүс. Шинэ үзэл санааг аав нь тусгаж авсан байж магадгүй юм, лавдаг ээжид нь энэ бүхэн огтоос таалагдаагүй, бүр төрсөн ганц үр нь ийн тахин шүтэж байгаад эмзэглэн хүүдээ нэг л хөндий ханддаг болсон байлаа.Оффицер тушаал ахиснаар(өөрөөр хэлбэл энэ бүх жигшүүрт үйлийн гүнд нь орсноор)энэ гэр бүлийн амьдралын харанхуй үе эхэлж байгаа юм.Брунод мэдээж дасал болсон найзуудаа орхиод шинэ газар очно гэдэг санаа таалагдсангүй тул жаал дурамжхан л байлаа.Эгч нь бол "шинэ газар очоод л дасчихна шүү дээ юун сүртэй юм" гэж дүүгээ зэмлэнэ. За,шинэ гэр нь гэтэл хөдөө газар өндөр хашаагаар тойруулан барьсан хуучны эдлэн маягтай газар байв. Мэдээжээр тэнд хүн ам суурьшаагүй нь Бруно хүүгийн хувьд сургуульд орж шинэ найзтай болно гэдэг нь аав ээжийнх нь зохиосон үлгэрээс цаашгүй боллоо. Хүү өдөржин уйдаж,бөмбөг тоглож хашаан дотуураа ганцаараа салхи татуулан гүйж тоглож өөрийгөө зугаацуулдаг байлаа.Гэтэл хүү цонхоороо нэгэн зүйлийг олж харсан нь түүний сонирхлыг нь татах болов. Тэр нь тэртээ ойр харагдах хашаан дотор өдөржин өөрсдийн ямар нэг нууц тоглоомыг тоглож байдаг эрээн унтлагын хувцастай хүмүүс байлаа.Тэрийг харсан даруйдаа тэр ээж аав дээрээ гүйн очиж" би тэдэнтэй, тэр хүмүүстэй цуг тоглоё л доо" гэж гуйхад харин ээж нь их л гайхаж, аав нь унтууцан ярвайж тэр дор нь өрөөнийх нь цонхыг битүүлээд хадчихав.Эгч нь ямар түүнтэй тоглох биш, аав нь ч үргэлж л ажилтай, ээж нь ч бас ойр зуур эзэгтэйн ажил амжуулаад түүнд олдоно гэж байхгүй,Бруно ганцаардахын дээдээр ганцаардаж,тэдгээр "унтлагын хувцастай бөөнөөрөө зугаацаж" байгаа хүмүүсийг цонхныхоо завсраар их л атаархангуй ширтэн сууна. Гэтэл нэг өдөр тэр унтлагын хувцастай хүмүүсийн нэг нь болох настайвтар өвгөн гал зууханд нь төмс арилгаад сууж байхыг үзэв. Тэр өвгөн хэнтэй ч юу ч ярилгүй зөвхөн төмсөө л арилгах ажээ.

үргэлжлэл дараа нь

No comments:

Post a Comment