Monday, May 4, 2009

хүүхэд...хүрэн шаргал сэвлэгтэй,цагаан царайтай,тунгалаг нүдтэй

Би ер нь нээх хүүхэд хөөрхөн шүү гээд өхөөрдөх ч юм уу, нээх хүүхэдтэй болох гэж яардаггүй, ер нь хүүхэд төрүүлэх талын асуудалд их шүүмжлэлтэй ханддаг хүн юм байгаан. Гэтэл өчигдөр өглөө сэрсэн цагаас л эхлүүлээд нэг тийм хөөрхөн шар үс,цагаан царайтай, тунгалаг нүдтэй,анжэл шиг үзэсгэлэнтэй нэгэн балчир хүүгийн дүр санаа сэтгэлээс гарж өгсөнгүй. Магадгүй шөнөжингөө зүүдэлж хоносон болоод өглөө сэрсэн даруйд бодогдож байгаан болвуу?би ч барагтай л бол зүүдэлсэн зүүдээ сайн санах биш дээ...тэгээд л тэндээсээ ургуулан бодсоор зөндөө урт түүх намтар хөвөртөл бодлоо. Юу вээ энэ чинь одоо? л гэмээр болжийно. Төрөөчгүй,сураг нь ч гараагүй, бүр сэжим нь ч гараагүй хүүхдийг бодож сэтгэлдээ хайрлаж алин хэзээний эх хүний энэрэл хайр өөрөөсөө үнэртүүлэн явах нь юуных вэ? гэхдээ л тэр үнэхээр муухай хүүхэд шүү(хүүхдийг хөөрхөн гэж өхөөрдөж болдоггүйн гэдэг мухарлалаас одоог хүртэл ангижирч чадахгүй л байгаам даа)хэрвээ үнэхээр миний төсөөлөн бодсон юм биеллээ олох юм бол би тэр л хүүгийн төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэх байх даа,амьдарлын эрээн бараан хатуу хөтүү бүхнийг биеэрээ туулан;хүслээрээ,эрх чөлөөтэй,"өөрөө өөртэйгээ" амьдрах хүслээ таягдан хаяж,хуйсагнах салхинаас өөрөөсөө тасарсан хүүгээ цээжээрээ хамгаалах байх даа.Тийм муухай амьтныг чинь энэ хорвоод би өөрөө урьж авчирчихаад хайраар дутаана гэж юу байхав. Тэгээд бас болоогүй эцэг нь хэн билээ гээд бодохоор бүр хамаг биеэр юм гүйх шиг. Нээрээ тийн,тэр хүүхэд охин биш хүү л байгаад байгаам даа,бас тэр царай төрх эд нар нь бүр яг шүү...
Яагаад би гэр бүлийн амьдрал зохиож хүүхэд төрүүлэх тал дээр шүүмжлэлтэй ханддаг байсан бэ,мөн байгаа вэ гэвэл ийм юм.Хүүхэдтэй болох шийдвэр бол минийхаар маш чухал бөгөөд асар хариуцлагатай юм.Бүхэл бүтэн хүн бий болгоод хүмүүжүүлнэ гэдэг чинь мөн ч агуу үйлсээ.Тиймдээ ч тэр үү лал шашинтангууд мөн солонгос эхнэрүүдийн гэр бүлдээ гүйцэтгэж байгаа үүрэг бол асар хариуцлагатай,миний өмнө нь боддог байсанчлан нэргүй,ямар ч ач холбогдолгүй,эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурийг үл хүндэтгэсэн гэх зэрэг гуншинтай ажил биш юм байна гэдгийг ойлгоод буй...
За тэгвэл дээрх үүргээ ухамсарласан эхнэр нөхөр 2 хүүхэдтэй боллоо,хүүхэд нь өсч өндийгөөд 18 хүрлээ гэж бодоё.Тэр цагт хүүхдийнх нь үзэл бодол өөрийн төлөвөө олж, бие хүн болсноо мэдрэн байгаа гэж үзье.Тэгээд хүүхэд нь өөрийнхөө сэрэл мэдрэмжээр ертөнцийг таньж тэр янзаараа орчинтойгоо харьцаж байж л дээ,гэтэл мэдээжээр арай өөр нийгэм цаг үед бие хүнийхээ төлөвшлийг олсон эцэг эхийнх нь санаанд таардаггүй.Энэ үед ихэнх(энд би ихэнх гэснээс бүгд гээгүй шүү)эцэг эхчүүд тулган шаардалтыг явуулдаг,янз бүрийн эмзэг цэгүүдэд нь дайралт хийдэг бөгөөд энэ нь иймэрхүү үгсээр илрэнэ :"чи хэн болоод ингэж ярьж байгаа юм,хэний хүчинд өдийг хүртэл яваа юм!","чи эцэг эхийнхээ ачийг хариулаагүй байж ... ярьж явдаг!" гэх мэт. Ер нь бол цаагуураа чи бид нарт өртэй, чи ямар нэгэн байдлаар төлөх ёстой гэдэг байдлаар ханддаг бүр заримд нь чамайг би бид бүтээсэн болохоор чи миний бидний хэлснийг дагах ёстой гэдэг эзэрхийлсэн хандлага байдаг. Эцсийн эцэст юуны үрийг тарина тэр л ургана шүү дээ.Нар ус,агаар салхины нөлөө л байна уу гэхээс өөр юмгүй шүү дээ.Тэрнээс хүүхэд дуртайдаа би хүн болъё гэж ирээд өөрөө бий болоод өөрөө төрөөгүй мөн өөрөө хүмүүжээгүй шүү дээ. Нийгэм, орчин цаг, хүрээлсэн хүмүүс мөн хамгийн чухал хэсэг болох эцэг эхийн л үлгэрлэн харуулсан жишигээр өсч хүмүүжсэн шүү дээ. Тэгэхээр хүүхэдтэйгээ өөрт нь өртэй юм шиг харьцах,тийм хандлага цухалзуулна гэдэг бол их том алдаа юм. Мэдээжээр энийг ихэнх эцэг эхчүүд ухаардаггүйгээс мөн тэдэндээ сайн сайхныг хүсэх илэрхийлэл нь тийм дарамт шахалтын хэлбэртэй болдгоос л энэ алдааг гаргадаг байх.Тэгэхээр минийхаар бол хүүхэдтэй болох юм бол тэрийгээ хайраар л хүмүүжүүлнэ, хайраар гэдэг нь эрхлүүлнэ гэсэн үг биш л дээ.Хийсэн сонголтыг нь хүндэлж,хэзээ ч "өр" нэхэлгүй зөвхөн надад заяасан үрээ эцсээ хүртэл хайрлана гэж боддогийн.Аяндаа хайраар хүмүүжсэн хүүхэд зөв төлөвөө олдог байх гэж би найддаг.Тэгэхээр би өөрөө бие сэтгэлээрээ бэлэн болж байж энэ чухал "сонголт"ыг хийнэ. Сонголт биш шаардлага, зайлшгүй тохиолдол болчихвол яах вэ гэж үү? тэгвэл Б төлөвлөгөөндөө орж бүх бэлэн болж боловсрох үйл явцыг түргэсгэх хэрэг гарах байх л даа,бодлогогүй үйлдэл хийсэн нь сургамж болж үлдээд харин тэр өсөн бойжиж байгаа хүүхдийг хар аяндаа хайрлана гэдэгтээ бат итгээл явах байх даа...за тэгээд юмыг их бодоод байвал буцаад л байрандаа очдог золиг юм байгаан, угаасаа хүслээр болдоггүй хорвоо энэ тэр гээд дуу хүртэл байхад би энд нэг сүрхий хүн(ядахад залхуу)ягштал төлөвлөөд тэр нь зоргоороо бүтнэ гэдэг? тиймээс л "хүмүүс" далий гишгэхгүйн тулд алхам бүрээ цэгнэж,эцсээ хүртэл энэ бүхэнтэй үзэлцэх хатан зориг хэрэгтэй гэдэг юман дээр буудаг байх дөө. Ай даа,тэдгээр хүмүүсийн эгнээнд нэгдмээргүй ч юм шиг үе гарч ирэх юм,ер нь амьдарлыг байгаагаар нь ямар ч нэмэр хачиргүйгээр хуниас нугалаас бүрээр нь хүлээж авбал яасийм бэ? Сүүлдээ гол ярианыхаа чиг шугамаас гараад одоо гол шугамаа олохгүй тэмтчиж байгаа өөрийгөө яалтай...Яваандаа ухаан бодол нь цэгцрээд арай танагтай цэгцтэй сэтгэдэг болно гэдэгтээ найдах...найдах гэж юусан билээ дээ,бас л мэддэг зүйл шиг байхийн уул нь,хихихи. за за нэг хүүхэд зүүдэлсэн эсвэл сэтгэлд ургаж гарч ирсэнээс авхуулаад л бичсийн, зүгээр л юу гэх гээл байсийм бэ гэвэл би тэр хүүхдэд хайртай л гэх гэсийн,хэхэхэ.за бакачов!!!

No comments:

Post a Comment