Saturday, June 27, 2009

dark moments

Сэрлээ...
Элсэн манхдын дунд алхаж явах юм
Гав ганцаараа
Элсэн манхдын зах хязгаар нь үгүй мэт
Хараа гүйцэж үл хүрэх ажээ
Цуцсан нүдний толионоо
Зүүд зэрэглээ тодрон ирлээ
Ажихнаа
Урьд хожид болсон гэхэд
Огтоос итгэмгүй
Өөрийн минь гансарсан дүр
Эзгүй талаар нэг тэмтчин явахыг үзлээ
Тэнд би хэн нэгнийг эрж хайх мэт...
Өөрөөс минь өөр хэн ч тэнд үгүйг харавч
Орь дуу тавин дуудсаар байх ажээ
Гэнэт тэр дуун,миний дуун
Чанх ардаас цуурайтахыг сонслоо...
Би: Аанхаа....гэсээр
Аажмаар толгойгоо дохилно
Хэрхэн яаж энэ эзгүй цөлд ирснээ
Ухаарна...
Өөрөөс минь өөр хэн ч энд үгүйг
Мэдрэнэ...
Өнөөх зэрэглээний үнэн болохыг
Анзаарна...
Эндээс гарах гарц үгүйг
Ойлгоно...
Дахиж эрж тэмтчих хэрэггүй болсонд
Тайвширна...
Тиймээ.
Цаад чанаддаа бид бүгд ганцаараа...

Saturday, June 20, 2009

one lonely journey!

хүчтэй салхи толгой түрийгүй нүүр нүдгүй исгэрч,аадар бороо аянга цахилгаантайгаа зэрэгцэн задгай талд ганцаар ил хэрэн явсан над дээр хайр найргүй бууж ирсээр. надад юу ч хэрэггүй, энэ бүхэн юу ч биш гэж бодох сэтгэлийн тэнхээ байвч,далдхандаа нөмөр газрыг бараадах мэт.Хязгааргүй их уудам тал, зах хязгаар нь үл үзэгдэх,энэ тал яг л огторгуй шиг эцэс төгсгөлгүй, тэнд би гав ганцаар алхдаг,гүйдэг,зогсдог,яасан ч ялгаагүй, тэндээс чи өөр хэн нэгнийг хэзээ ч олохгүй,тэнд би хэзээд ганцаараа л байна,энийг мэдэх болохоор хэн нэгнийг гарч ирэх байх гэсэн гэнэн итгэлээ ч би хаяна. би хэнийг ч эрж хайхгүй,хэн ч бас намайг эрж хайхгүй,хайсан ч хэзээ ч олохгүй.тэр хэн нэгэн ч бас өөрийн хязгааргүй үргэлжлэх талдаа ганцаар алхаж буй, тэд ганцаараа алхаж байгаадаа(цор ганц үнэнд)итгэдэггүй.тэд үргэлж хэн нэгнийг өөртэй нь цуг байгаагаар төсөөлдөг учраас тэд үнэнээс зугтдаг. Цаад чанаддаа бид бүгд ганцаараа. нөмөр гэдэг хэн нэгэн биш, нөмөр гэдэг өвчин намдаагч,өвдөхөд өвдөлтийг сааруулагч,эсвэл өвчнийг мартуулагч. задгай талд тааралдах агуй,хоргодох газар. яг одоо би үнэнд бууж өгч, бууж өгсөндөө өвдөж байна, надад нөмөр хэрэгтэй байна.

Tuesday, May 5, 2009

the boy in a striped pyjamas

энэ киног үзэв. дэлхийн 2дугаар дайн болоод еврей үндэстний туулсан зовлон тарчлал мөн дайны хохирогчдын талаар хийсэн миний сэтгэлд хамгийн хурцаар нөлөөлсөн кино байлаа. Өмнө нь хэд хэдэн кино үзсэн л дээ, төгөлдөр хуурч, Шиндлэрийн бүртгэл,Еврейн хороолол гэх мэт сэтгэлд хүрсэн кинонуудыг үзэж байсан гэхдээ л энэ кино хамгийн ихээр надад хүрсэн нь. Эндээс Гитлэрийг хүн биш жинхэнэ хувилсан чөтгөр гэж байдаг бол тэр нь дүрээрээ мөн байсан гэдгийг дахин дахин ойлгож авлаа. Тэр л энэ бүх самуун мунхралын үндсийг тавьж үгээр зэвсэг хийж хүн төрөлхтнөөр утсан хүүхэлдэйн жүжиг мэт л тоглосон. Би өмнө нь нэг их бурханлиг үзэлтэн болж "тэнэг л хүн гэж байхаас муу хүн байхгүй" гэж онолддог байлаа.Тийм биш бололтой. Гитлэр бол ухаантай хүн байсан,ухаантайдаа бүр гоц ухаантай байсан. Гэхдээ түүнийг сэтгэцийн гажигтай байсан гэлцдэг,магадгүй л юм. Гэхдээ л тэр хийж байгаа үйлдэл,ухуулж байгаа үзлийнхээ цаад уг уршгийг хэн хүнээс илүү мэдэж байсан,түүнд юу нөлөөлсөн бэ гэвэл мэдээж цэвэр еврей цустай хүн болгоныг үзэн ядах болоод хонзогнох сэтгэл байсан.Түүнд хүн ёсны чанар дутсан байх,энэ чанар бол мэдээжээр хайраас цогцлон бүтдэг байх гэж би боддог. Тэр хайр халамжаар дутсанаас хүнийг жинхэнээсэ хайрлах,ууч зөөлөн сэтгэл гаргах, өр зөөлөн байх зэрэг мэдрэмжийг бүрэн мэдэхгүйдээ, эсвэл мэдсэн ч өс санасан сэтгэл нь,нэгэнт гүн бат сууриа олсон үзэл бодол нь дийлж байсан байх. Гэхдээ тэр "миний тэмцэл" номыг нь нэг уншаад үзчих юмсан гэж бодогддог, тэндээс энэ хүний яагаад еврей хүнийг үзэн ядах болсоныг мэдэж авч болох юм.За даа, Гитлэрийн тухайд цааш мэдэмхийрэхээ болихуудаа хө. Кинондоо орий.Жаалхүү Бруно бол сэтгэлд нь хумсын чинээ хар толбо сүүдэрлээгүй сониуч зандаа дийлдсэн Герман жаал. Аав нь Гитлерийн удирдлаган доор алба үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваа гялалзсан СС оффицер.Хүүгийн эх нь төрөлхийн нинжин сэтгэлтэй бүсгүй,элэг бүтэн,халуун дулаан гэр бүлдээ сэтгэл хангалуун явдаг жирийн нэг эзэгтэй бас ид гялалзаж яваа оффицер нөхөртөө хайртай бас халамжтай.Бруно дээрээ өсвөр насандаа шүргэж яваа нэг эгчтэй. Бруног бодвол "хал үзсэн"(амьдралд хөл тавьсаар болно болохгүйн заагийг гадарлахчаа аяддаг,мэдээжээр тэр заагийг бол эцэг эх асран хүмүүжүүлэгч тогтоож өгнө(тэд нарын болно болохгүйн зааг мөн мэдээжээр Гитлэр гуайгаас хамаарч байсан байж таараа)тэгсээр өнөөх хүүхдийн гэнэн сониуч зан нь арилж байгаа).За тэгээд герман оффицерийн маань эцэг эх гэж нас тогтсон өөрөөр хэлбэл хуучин нийгмийн(гитлерийн өмнөх)бүтээгдэхүүн болсон хүмүүс. Шинэ үзэл санааг аав нь тусгаж авсан байж магадгүй юм, лавдаг ээжид нь энэ бүхэн огтоос таалагдаагүй, бүр төрсөн ганц үр нь ийн тахин шүтэж байгаад эмзэглэн хүүдээ нэг л хөндий ханддаг болсон байлаа.Оффицер тушаал ахиснаар(өөрөөр хэлбэл энэ бүх жигшүүрт үйлийн гүнд нь орсноор)энэ гэр бүлийн амьдралын харанхуй үе эхэлж байгаа юм.Брунод мэдээж дасал болсон найзуудаа орхиод шинэ газар очно гэдэг санаа таалагдсангүй тул жаал дурамжхан л байлаа.Эгч нь бол "шинэ газар очоод л дасчихна шүү дээ юун сүртэй юм" гэж дүүгээ зэмлэнэ. За,шинэ гэр нь гэтэл хөдөө газар өндөр хашаагаар тойруулан барьсан хуучны эдлэн маягтай газар байв. Мэдээжээр тэнд хүн ам суурьшаагүй нь Бруно хүүгийн хувьд сургуульд орж шинэ найзтай болно гэдэг нь аав ээжийнх нь зохиосон үлгэрээс цаашгүй боллоо. Хүү өдөржин уйдаж,бөмбөг тоглож хашаан дотуураа ганцаараа салхи татуулан гүйж тоглож өөрийгөө зугаацуулдаг байлаа.Гэтэл хүү цонхоороо нэгэн зүйлийг олж харсан нь түүний сонирхлыг нь татах болов. Тэр нь тэртээ ойр харагдах хашаан дотор өдөржин өөрсдийн ямар нэг нууц тоглоомыг тоглож байдаг эрээн унтлагын хувцастай хүмүүс байлаа.Тэрийг харсан даруйдаа тэр ээж аав дээрээ гүйн очиж" би тэдэнтэй, тэр хүмүүстэй цуг тоглоё л доо" гэж гуйхад харин ээж нь их л гайхаж, аав нь унтууцан ярвайж тэр дор нь өрөөнийх нь цонхыг битүүлээд хадчихав.Эгч нь ямар түүнтэй тоглох биш, аав нь ч үргэлж л ажилтай, ээж нь ч бас ойр зуур эзэгтэйн ажил амжуулаад түүнд олдоно гэж байхгүй,Бруно ганцаардахын дээдээр ганцаардаж,тэдгээр "унтлагын хувцастай бөөнөөрөө зугаацаж" байгаа хүмүүсийг цонхныхоо завсраар их л атаархангуй ширтэн сууна. Гэтэл нэг өдөр тэр унтлагын хувцастай хүмүүсийн нэг нь болох настайвтар өвгөн гал зууханд нь төмс арилгаад сууж байхыг үзэв. Тэр өвгөн хэнтэй ч юу ч ярилгүй зөвхөн төмсөө л арилгах ажээ.

үргэлжлэл дараа нь

oh! dear feelings

Leaf is a female and gleams with its extreme beauty…. And the bird is a male with its bold heart and freedom…
Sun is female and moon is male,,, always contrast with each other, almost opposing. It’s so rare that they can coexist in the sky. If there is only a sun in the sky, it means moon is being outshined by the sun. But if there is a moon in the sky, it means, sun has consumed all of its energy on outshining the moon in a daytime and thus restoring its energy while the moon is out there, shining on its own shyly. No one understands the sun’s will for being the most powerful, and yet no one understands moon’s will for being silent… but do they love each other? I think so…twisted love I would call it…they love each other in a unique way, sun doesn’t have to be powerful and the moon doesn’t have to silent. No one knows that they have always been together, even in a daytime or in a nighttime, shining invisibly…
This song is so tense, every time I listen to it, my tears are ready to spill, yet I can’t make sense of its lyrics, therefore, it’s the music that makes me tense myself, for I’m nowadays so vulnerable and fragile. It has its strong irregular beats, and has its soft melody weaving through the beats, and has its subtle whistles. The pure piercing voice of the vocalist framing everything .It pierces right through my heart, if not literally. Or it sinks down and then rises up in my chest.
And this song makes my skin go goose bumps. “Has no one told you she’s not breathing. Hello, I’m your mind giving you someone to talk to, hello. If I smile and don’t believe, soon I know I’ll wake from this dream, don’t try to fix me I’m not broken, hello, I’m the lie, living for you so you can hide, I don’t cry. Suddenly I know, I’m not sleeping, hello, I’m still here, all that’s left of yesterday”
Үл шунана.....
Агшин зуурын мэдрэмж төрөхөд
Би амьдралд шунахгүй байгаагаа мэдрэнэ,
Намайг энэ ертөнц рүү юу ч үл татна,
Хорвоо дэлхийн түмэн өнгө нэгдэхэд,
Гайхмаар гоё уран дүрслэлүүд
Аньсан нүдний өмнө зурайна...
Шунаг хүслийн галыг унтраах мэт
Хязгааргүй цав цагаан уудам, амь орно удалгүй
Анхилан оюун бодлыг ховсдох цагаан цасан ширхэгүүд нь
Цэцэгс ажээ, улам таатай анхилах нь,
Чанх дээрээс зүсрэх борооны үнэртэй холилдсоных,
Удалгүй солонго татна, урьд өмнө огт үзээгүй тийм том цагирган,
Алаглан цагаан удамд гэгээ татуулна,
Гарнаас минь зөөлөн атгана,
Цэцэгсээс ч борооноос ч анхилуун тийм нэгэн амьсгал,
Чихэн дээр минь шивнэнэ, аажуухан аялана
Агуу тансаг тэр хоолой, дахиж би сонсохгүй
Гэхдээ би юунд ч шунаагүй,
Хэзээ ч мартаж үл чадах болохоор,
Тэртээх солонго аажмаар намайг тойрон эргэнэ,
Чухамдаа эргэж байгаа нь би ажээ...
Инээмсэглэл,гуниг,нулимс бас тайтгаралыг
Би тэндээс олж харна,
“Төгс байна,бүх юм
Тийм биш гэж үү?” Уруул минь үл ялиг хөдлөн шивнэнэ,
“Үгүй ээ” дусал нулимс бүртэлзэнэ,
Миний мэдэх хамгийн үзэсгэлэнт тэр царай гунигтай байна,
Гэвч үүлийг арилгах шид гарт минь бий
Би баллуурдаж байна,харин одоо
Инээмсэглэж байна, дулаахнаар
Нүд цавчилгүй ширтэнэ,хором бүр үнэтэй мэт
Үсийг минь үнсэнэ, шивнэнэ
“Удахгүй ээ,тун удахгүй
Хүлээж чадах уу?” Толгой дохино
Нүдийг минь зөөлнөөр удаан үнсэнэ,
Харагдах орчин хомс болоход,
Үнсэлт намайг самууруулах шиг....
Нам жим болно, удалгүй
Амирлангуй руу хөврөх лугаа,
Бие махбод хөнгөрөнө,
Гагцхүү жингүйдлийг л мэдрэнэ...
Сайхан биш гэж үү?
Юунд ч үл хоргодоно....
Ердөө л ийм амархан гэж үү?

Monday, May 4, 2009

хүүхэд...хүрэн шаргал сэвлэгтэй,цагаан царайтай,тунгалаг нүдтэй

Би ер нь нээх хүүхэд хөөрхөн шүү гээд өхөөрдөх ч юм уу, нээх хүүхэдтэй болох гэж яардаггүй, ер нь хүүхэд төрүүлэх талын асуудалд их шүүмжлэлтэй ханддаг хүн юм байгаан. Гэтэл өчигдөр өглөө сэрсэн цагаас л эхлүүлээд нэг тийм хөөрхөн шар үс,цагаан царайтай, тунгалаг нүдтэй,анжэл шиг үзэсгэлэнтэй нэгэн балчир хүүгийн дүр санаа сэтгэлээс гарж өгсөнгүй. Магадгүй шөнөжингөө зүүдэлж хоносон болоод өглөө сэрсэн даруйд бодогдож байгаан болвуу?би ч барагтай л бол зүүдэлсэн зүүдээ сайн санах биш дээ...тэгээд л тэндээсээ ургуулан бодсоор зөндөө урт түүх намтар хөвөртөл бодлоо. Юу вээ энэ чинь одоо? л гэмээр болжийно. Төрөөчгүй,сураг нь ч гараагүй, бүр сэжим нь ч гараагүй хүүхдийг бодож сэтгэлдээ хайрлаж алин хэзээний эх хүний энэрэл хайр өөрөөсөө үнэртүүлэн явах нь юуных вэ? гэхдээ л тэр үнэхээр муухай хүүхэд шүү(хүүхдийг хөөрхөн гэж өхөөрдөж болдоггүйн гэдэг мухарлалаас одоог хүртэл ангижирч чадахгүй л байгаам даа)хэрвээ үнэхээр миний төсөөлөн бодсон юм биеллээ олох юм бол би тэр л хүүгийн төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэх байх даа,амьдарлын эрээн бараан хатуу хөтүү бүхнийг биеэрээ туулан;хүслээрээ,эрх чөлөөтэй,"өөрөө өөртэйгээ" амьдрах хүслээ таягдан хаяж,хуйсагнах салхинаас өөрөөсөө тасарсан хүүгээ цээжээрээ хамгаалах байх даа.Тийм муухай амьтныг чинь энэ хорвоод би өөрөө урьж авчирчихаад хайраар дутаана гэж юу байхав. Тэгээд бас болоогүй эцэг нь хэн билээ гээд бодохоор бүр хамаг биеэр юм гүйх шиг. Нээрээ тийн,тэр хүүхэд охин биш хүү л байгаад байгаам даа,бас тэр царай төрх эд нар нь бүр яг шүү...
Яагаад би гэр бүлийн амьдрал зохиож хүүхэд төрүүлэх тал дээр шүүмжлэлтэй ханддаг байсан бэ,мөн байгаа вэ гэвэл ийм юм.Хүүхэдтэй болох шийдвэр бол минийхаар маш чухал бөгөөд асар хариуцлагатай юм.Бүхэл бүтэн хүн бий болгоод хүмүүжүүлнэ гэдэг чинь мөн ч агуу үйлсээ.Тиймдээ ч тэр үү лал шашинтангууд мөн солонгос эхнэрүүдийн гэр бүлдээ гүйцэтгэж байгаа үүрэг бол асар хариуцлагатай,миний өмнө нь боддог байсанчлан нэргүй,ямар ч ач холбогдолгүй,эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурийг үл хүндэтгэсэн гэх зэрэг гуншинтай ажил биш юм байна гэдгийг ойлгоод буй...
За тэгвэл дээрх үүргээ ухамсарласан эхнэр нөхөр 2 хүүхэдтэй боллоо,хүүхэд нь өсч өндийгөөд 18 хүрлээ гэж бодоё.Тэр цагт хүүхдийнх нь үзэл бодол өөрийн төлөвөө олж, бие хүн болсноо мэдрэн байгаа гэж үзье.Тэгээд хүүхэд нь өөрийнхөө сэрэл мэдрэмжээр ертөнцийг таньж тэр янзаараа орчинтойгоо харьцаж байж л дээ,гэтэл мэдээжээр арай өөр нийгэм цаг үед бие хүнийхээ төлөвшлийг олсон эцэг эхийнх нь санаанд таардаггүй.Энэ үед ихэнх(энд би ихэнх гэснээс бүгд гээгүй шүү)эцэг эхчүүд тулган шаардалтыг явуулдаг,янз бүрийн эмзэг цэгүүдэд нь дайралт хийдэг бөгөөд энэ нь иймэрхүү үгсээр илрэнэ :"чи хэн болоод ингэж ярьж байгаа юм,хэний хүчинд өдийг хүртэл яваа юм!","чи эцэг эхийнхээ ачийг хариулаагүй байж ... ярьж явдаг!" гэх мэт. Ер нь бол цаагуураа чи бид нарт өртэй, чи ямар нэгэн байдлаар төлөх ёстой гэдэг байдлаар ханддаг бүр заримд нь чамайг би бид бүтээсэн болохоор чи миний бидний хэлснийг дагах ёстой гэдэг эзэрхийлсэн хандлага байдаг. Эцсийн эцэст юуны үрийг тарина тэр л ургана шүү дээ.Нар ус,агаар салхины нөлөө л байна уу гэхээс өөр юмгүй шүү дээ.Тэрнээс хүүхэд дуртайдаа би хүн болъё гэж ирээд өөрөө бий болоод өөрөө төрөөгүй мөн өөрөө хүмүүжээгүй шүү дээ. Нийгэм, орчин цаг, хүрээлсэн хүмүүс мөн хамгийн чухал хэсэг болох эцэг эхийн л үлгэрлэн харуулсан жишигээр өсч хүмүүжсэн шүү дээ. Тэгэхээр хүүхэдтэйгээ өөрт нь өртэй юм шиг харьцах,тийм хандлага цухалзуулна гэдэг бол их том алдаа юм. Мэдээжээр энийг ихэнх эцэг эхчүүд ухаардаггүйгээс мөн тэдэндээ сайн сайхныг хүсэх илэрхийлэл нь тийм дарамт шахалтын хэлбэртэй болдгоос л энэ алдааг гаргадаг байх.Тэгэхээр минийхаар бол хүүхэдтэй болох юм бол тэрийгээ хайраар л хүмүүжүүлнэ, хайраар гэдэг нь эрхлүүлнэ гэсэн үг биш л дээ.Хийсэн сонголтыг нь хүндэлж,хэзээ ч "өр" нэхэлгүй зөвхөн надад заяасан үрээ эцсээ хүртэл хайрлана гэж боддогийн.Аяндаа хайраар хүмүүжсэн хүүхэд зөв төлөвөө олдог байх гэж би найддаг.Тэгэхээр би өөрөө бие сэтгэлээрээ бэлэн болж байж энэ чухал "сонголт"ыг хийнэ. Сонголт биш шаардлага, зайлшгүй тохиолдол болчихвол яах вэ гэж үү? тэгвэл Б төлөвлөгөөндөө орж бүх бэлэн болж боловсрох үйл явцыг түргэсгэх хэрэг гарах байх л даа,бодлогогүй үйлдэл хийсэн нь сургамж болж үлдээд харин тэр өсөн бойжиж байгаа хүүхдийг хар аяндаа хайрлана гэдэгтээ бат итгээл явах байх даа...за тэгээд юмыг их бодоод байвал буцаад л байрандаа очдог золиг юм байгаан, угаасаа хүслээр болдоггүй хорвоо энэ тэр гээд дуу хүртэл байхад би энд нэг сүрхий хүн(ядахад залхуу)ягштал төлөвлөөд тэр нь зоргоороо бүтнэ гэдэг? тиймээс л "хүмүүс" далий гишгэхгүйн тулд алхам бүрээ цэгнэж,эцсээ хүртэл энэ бүхэнтэй үзэлцэх хатан зориг хэрэгтэй гэдэг юман дээр буудаг байх дөө. Ай даа,тэдгээр хүмүүсийн эгнээнд нэгдмээргүй ч юм шиг үе гарч ирэх юм,ер нь амьдарлыг байгаагаар нь ямар ч нэмэр хачиргүйгээр хуниас нугалаас бүрээр нь хүлээж авбал яасийм бэ? Сүүлдээ гол ярианыхаа чиг шугамаас гараад одоо гол шугамаа олохгүй тэмтчиж байгаа өөрийгөө яалтай...Яваандаа ухаан бодол нь цэгцрээд арай танагтай цэгцтэй сэтгэдэг болно гэдэгтээ найдах...найдах гэж юусан билээ дээ,бас л мэддэг зүйл шиг байхийн уул нь,хихихи. за за нэг хүүхэд зүүдэлсэн эсвэл сэтгэлд ургаж гарч ирсэнээс авхуулаад л бичсийн, зүгээр л юу гэх гээл байсийм бэ гэвэл би тэр хүүхдэд хайртай л гэх гэсийн,хэхэхэ.за бакачов!!!

Monday, April 27, 2009

April... the way it sounds is so charming

i chose April as my blog name. it isn't just because i enjoyed the movie "the revolutionary road" and its character. there are several reasons why i chose it:
-i personally so much love and enjoy the spring season,especially the month of April...
-i just love the way the word "April" sounds
-I liked the movie "the revolutionary road"
-i so much love Kate Winslet as she is my most favorite actress.
-surprisingly the time i first created this blog was April....
So, there are so many reasons... sometimes i hate all the reasons, but sometimes, ironically,i turned out to be the one who likes reasoning.

дэпрээст орох шиг болоход цаас үзэг авлаа...

үзэг өөрөө л цаасан дээр бичсэнээс би бичээгүй шүү. тэгээд ч одоо дэпрээс надаас явчихсан байна. хөх инээд ч хүрэх шиг шүлэг бичсэн гэж бодохоор, нэг бол бяцхаан яруу найрагчийнх шиг омог бардамнал цээжний гүнд нууц далд хадгалаастай,сэмхэн баярлаж суух шиг. юутай ч тэмдэглэлдээ үлдээе дээ. Гунигтай ч бай үүлтэй ч бай сар нар гийгүүлсэн ч бай надаас л тасарсан миний л дурсамж юм хойно дэпрээстэй энээ тэрээ гэж цоллоод орхигдуулбал гомдох байлгүй дээ :Р

шууд копи паст хийхээр болохгүй байхын, нэг нэгээр нь л бичиж дээ, одоо яая гэхэв бичих дуртай хүн,кк

Одоо...яаж би чамтай үүрд үлдэх вэ?

Би унтмааргүй байна,гүн нойронд автмааргүй байна
Яаж ч хичээгээд үл санах зүүдний ертөнцөд очмооргүй байна
Бүтэн шөнөжин зөвхөн энд л суугаад
Бүдэг гэрэлтэй нөхөрлөмөөр байна
Тэр ч бас ярьдаг юм, намайг тэр ойлгодог юм
Түүнтэй би бүхнээ хуваалцмаар байна,гарцаагүй тэр л тэсвэртэй сонсоно
Өнгөрсөн одоо ирээдүй 3ын "одоо" л энд үнэн
Өнийн дурсамжууд халуунаар дурсагдахаа больж
Өртөөлөн ирэх ирээдүй ч өөдрөг гэрлээ харамлах цагт
Яг л энэ "одоо"г цас шуурсан
Бүрхэг шөнийн зүүдээр сольмооргүй байна
Яаж би чамтай үүрд үлдэх вэ?

April Wheeler ийн тухайд

миний хайртай жүжигчин оскар авсан явдал бол бас л миний хувьд түүнээс дутуугүй баярласан үйл явдал байлаа. Хэдийгээр тэр гайхалтай, амьд, хэзээд хүний сэтгэлд мөнхрөн үлдэх дүрүүдээ мэдээж шагнал горилж хийгээгүй, гэхдээ хийсэн хөдөлмөрөө тийн үнэлүүлэх нь бас мэдээж сайхан байх. Ханна Шмит бол гайхалтай дүр, гэхдээ энэ тухай би дараа заавал бичнэ.Харин өнөөдөр би April Wheeler ийн дүрийн талаар бичмээр байна, хэдэн хоногийн өмнөөс л бүр бодогдоод энэ тухай заавал ч үгүй нэг юм эрээчиж байж л энэ санаа амрах гээд байгаа болтойдог оо. За тэгээд цаашид түүнийг А гээд явчий дөө.
А бол сайхан эмэгтэй, тэр нэгэн үдэшлэг дээр ихэмсэг дээгүүр харцтай, ганган турьхан хар даашинзтай, хурууныхаа завсар нарийхан янжуур хавчуулан барьсан бүжиглэж байгаа олныг ажинхан их л учиртай харц тодруулан сууж байсан бүсгүй юм. Хэн ч харсан түүнд шууд л дурламаар(миний бодлоор л доо, надад бол тийм эмэгтэй таалагддаг). Энэ үдэшлэг дээр тэрээр ирээдүйн нөхөр болох Фрэнктэй танилцаж улмаар гэр бүл болж хоёрын хоёр хөөрхөн хүүхдүүдийн эцэг эх болно. за ингээд байвал их нурших төлөвтэй,үйл явдлыг нь бичихээ болий доо,шууд л гол юмандаа орий. Април гэдэг бүсгүйн хувь заяа даанч ээдрээтэйгээр өрнөсөн,гэхдээ тэр эцэст нь үхсэнээр энэ их хувь заяаны хүлээснээс мултарч амарсан байх. Түүний үхлийг нэг хэсэг нь амиа хорлолт гэж байхад зарим хэсэг нь золгүй тохиолдол гэнэ. Миний бодлоор бол энэ золгүй явдал байсан гэж бодож байна. Найруулагч Сэм гуайгаас нэг асуух юмсан,номын зохиолч аль хэдийн мөнх бусыг үзүүлсэн л дээ. Түүнийг амиа хорлосон гэж үзэж байгаа хүмүүс болохоор түүнийг энэ амьдарлаас бүрмөсөн уйдсан,цаашид тэмцэх зориг нь мохсон тул тэр энэ бүхэнд цэг тавьсан гэж үзэж буй. Харин минийхаар бол Април итгэл найдварынхаа хөвчийг дахиад жоохон тэнийлгэж, үлдсэн жаахан тэсвэр тэвчээрээрээ дахиад нэг тэмцэлдээд үзье гэж шийдсэн. Тэр Фрэнкд хэдийгээр бм чамд хайргүй болсноо сая л мэдлээ гэж хэлдэг боловч тэр бол уурын мунхгаас болж л тэгж хэлсэн.Үнэндээ тэр Фрэнкд маш их хайртай гэдгээ ойн цоорхойд ганцаараа байж тунгаан бодохдоо ухаарсан байх. Тэгээд парис явах мөрөөдлөө тийм амархан орхиогүй, учир нь тэр фрэнк ч гэсэн өөрт нь хайртайг мэдэж байгаа бөгөөд дахиад магадгүй энэ явдал намжсаны дараа тэр Фрэнкд энэ саналаа дахин тавибал Фрэнк өөрөөр хандах ч юм билүү... тэр ямар ч гэсэн тийм амар бууж өгөөгүй л байх ёстой доо гэж л бодогдоод байгаа юм даа. Магадгүй шал эсрэгээрээ тэр үнэхээр амиа хорлосон ч байж болох л доо, гэхдээ би тийм байлгахыг хүсэхгүй байна.Эндээс анх Април энэ амьдралдаа хөл тавихдаа бэлэн байсан уу? гэсэн асуулт гарч ирнэ. Миний бодлоор тэр бэлэн байсан, тэрийгээ ч харуулсан, тэр хүүхдүүдээ сайн ээж нь нөхөртөө халамжит хант нь байж чадсан гэхдээ юу түүнийг энэ бүхнээс няцсан юм шиг харагдуулаад байна гэхээр тэдний амьдралын хэв маяг юм. Тэр Парист очсон ч ялгаагүй тэр сайн эх, сайн хань байж чадах л байсан. Април өөрөө нэгэн хувь хүн тэгээд үүнийгээ өөртөө хүлээн зөвшөөрүүлэх арга нь яавч жирийн нэгэн 50аад оны субурбан гэрийн эзэгтэй байснаар хэрэгжиж чадахгүй гэдэг нь тодорхой байсан. Эмэгтэй хүн хүнтэй сууж хүүхэд гаргаснаар хувийн хүсэл эрмэлзлэл , мөрөөдлөөсөө хагацна гэдэг нь даанч нэг эртний балай ёс жудагтай л холбоотой юм дөө.
Ер нь Април Фрэнк 2ын өмнө бусдын л адилаар өнөөх чухал сонголт тулж ирсэн. Тэр бол хэзээ нэгэн цагт гарцаагүй ирэх сонголт юм. Би бодохдоо ихэнх хүмүүс эхний сонголтыг л дагадаг, эхний буюу хариуцлагатай, яавал зохих, аль ашигтай хэрэгтэйг сонгодог. Харин 2дахь сонголт гээд байгаа маань нөгөө л хүсэл тэмүүллийнхээ ардаас алдалгүй мөшгих зам буюу юу хүссэнээ л хийх юм. Би ч бас тийм л сонголтын өмнө байна, гэхдээ сонголтоо хийхэд минь цаг хугацаа байгаа нь сайхан. Април жүжигчний мэргэжилтэй, тэр ч утгаараа сэтгэл хөдлөл ихтэй байж таараа. Тэр ухаалаг байсан уу гэвэл зарим талаар тийм зарим талаар үгүй. Түүний Парис явах санаа үнэндээ хэний ч арааны шүлсийг гоожуулам байсан, бас огт бүтэхгүй санаа ч байгаагүй. за би ч одоо нэг их хүн болж хөөрхий Априлийгаа шүүхгүй ээ. Цаашаа яваад байвал зүгээр баахан худлаа хоосон онолдож сүүлдээ тэрэндээ өөрөө хууртаад дуусах юм шиг байна. Зүгээр л сэтгэгдлээ л эвтэйхэн бичий гэж бодсиймсан. Април дотоод совиндоо энэ амьдрал нь яавч түүний хүссэн амьдрал нь биш гэдгийг мэдрээд байсан,тиймдээ ч алхам хийхээр зориглосон. Харин тэр дахин жирэмсэлж,Фрэнк албан тушаал дэвших болж түүний мөрөөдөлд цэг тавихаар "Хувь тавилан" гэгч хүчтэй шуургалан орж ирсэн. Түүнд маш том цохилт болсон, хүүхдээ зулбуулах багаж нууж байсныг нь бодвол тэр хүсэл мөрөөдөлд нь хаалт болох юуг ч ямар ч үнээр хамаагүй золиослоход бэлэн байсан.Бас нөгөө талаар тэр энэ хуурамч худлаа инээмсэглэх,хамгийн сайхан бялууны жортой, гадаах цэцэрлэгээ хамгийн сайхан янзалсан, аз жаргалтай сэтгэл хангалуун байгаа гэрийн эзэгтэйн дүрд дахин тоглох тэсвэр тэвчээр нь эцэстээ хүрсэн байсан . Тэр Парис явна гэдэгтээ тун их итгэлтэй, бүх бэлтгэлээ базаачихсан мөн дахиж энэ хоосон жүжигт дахиж тоглох хэрэггүй болсон гэдэгт бүрэн итгэчихсэн байсан тэр л үед бүх юм орвонгоороо эргэхэд түүний эмзэг турьхан сэтгэл нь дотроосоо заналтайгаар тал тийшээ урагдсан мэт болсон биз. Тэр эгэл эмэгтэй биш байсан, түүнд өөрийгөө сатааруулан аар саар юмаар сэтгэлээ зогоон энэ амьдралдаа намагт шигдэх мэт үлдэх нь түүнд бүх юм дууссан мэт л санагдсан байх. Гэхдээ... тэр юу ч үгүй шавхагдаж дуусаад байсан тэсвэр тэвчээрээ эцсийн нэг удаа шавхаад үзье гэж бодсон... ингэж л дууссан тэрнээс Април шууд тэр дороо "хувь тавилан"ийнхаа өмнө сөхөрч, цөхөрлийн дуунтай бууж өгөөгүй юм...
Ёох, ингэж бичиж,ингэж өөрийнхөөрөө орчуулж байж л санаа минь амрах байж дээ. Гэхдээ би энэ киног дахиад олон удаа давтан үзэх болно учир нь үзэх болгонд арай өөр нүд арай өөр сэтгэлээр үздэг болохоор мөн адил арай өөр зүйлийг мэдрэнэ байх.
Номыг нь уншаагүй болохоор цэвэр кинон дээрээс үзсэнээрээ л бичих юм даа. 2 удаа үзсэн.

Friday, April 24, 2009

found myself again yesterday while i was speaking with my piano...

sometimes, there's a time when you feel like you're lost in this messy life. I am not sure about calling this life messy, some say everything in this life is beautiful,but again,i'm not sure about this either.About the past few days: i was right in the middle of a thick mist,that i got confused and irritated because i couldn't see through that mist. i got angry so often, hissing at everything in sight,my whole being was in that stupid frame. Of course, as usual i couldn't identify the reason behind my strange behavior immediately. Though i got only a slightest idea(shot by an arrow) i didn't think it was due to it. But yesterday when i was playing my piano(speaking heart to heart) the realization hit me. i fell in love with the stranger and this fact was eating up my mind subconsciously. i was so much delighted indeed right after i saw him at that moment, but the idea of ever letting my heart be trapped in the eyes of the stranger was unacceptable or seemed too unreal. I was happy at first because i thought this little temporary affection would warm my long-frozen heart. i was almost sure that this won't last any longer. Unusually, it lasted for whole 4 days and i couldn't stop seeing him in my night and day dreams. well, okay i was going to write about how i found myself. when i was speaking to my piano, i realized that i myself wanted so badly this first sight or whatever may people call "love". "people say love hurts, but i want to feel the depth of that hurt" i even wrote this sentence on my scrapfiles sometime before. it means i was hungering for love even if it is an unrequited love. But when i face it myself, i was ridiculously coward. I couldn't agree with that( with ever depending on someone stranger). Now I seem to agree,and it lightens everything in return: my vision that was blocked by that thick mist and my soul. i regained my energy and it helps me to be isolated, i have done the chores lightheartedly and without feeling lazy. I responded and reacted in the most appropriate way to what others say and do. This is a big plus:because if i want to live peacefully,not arguing with anybody is the best way. i woke up this morning without any difficulties at five o'clock, the dawn wasn't yet there, the sky had a strange mix of colours. maybe not strange, considering the fact that this was the first ever getting up early in a long time.I wanted to watch the movie "the Elizabeth" on tv that somehow i managed to get up. I planned to see the moment of darkness turning into a dawn's light(or the dawn Eos) .But i was so into the film that i missed it. Pity!though i still have many mornings ahead i wanted to see this particular morning's dawn, because it is unique and time stole it from me.
well, enough for now, for i got some errands to run now.